-9 C
Ulaanbaatar
Пүр, 04 3 сар 2021 16:41:55
Нүүр хуудас Бусад Угаарын хий нь огт үнэргүй, амтгүй, өнгөгүй тул онцгой анхаарах хэрэгтэй

Угаарын хий нь огт үнэргүй, амтгүй, өнгөгүй тул онцгой анхаарах хэрэгтэй

Агаарын бохирдлыг бууруулах үүднээс Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шахмал түлшний хэрэглээ нэвтрээд араасаа угаарын хийн хордлогын асуудал дагуулсан. Өнөөдрийн байдлаар шахмал түлшний буруу хэрэглээнээс үүдэж 100 гаруй иргэн угаарын хийнд хордож, долоон хүн нас барсан гэх мэдээллийг албаныхан өгч байгаа юм.

Нүүрс дутуу шатсанаас үүдэн нүүрстөрөгчийн дан исэл буюу CO хий ялгардаг бөгөөд үүнийг энгийн ярианд “угаарын хий” гэж нэрлэдэг. Угаарын хий өнгөгүй, бас үнэргүй учир тухайн хүн угаартаж, хордож буй эсэхээ өөрөө анзаарах магадлал бага.

УГААРЫН ХИЙ НЬ ОГТ ҮНЭРГҮЙ, АМТГҮЙ, ӨНГӨГҮЙ ТУЛ МАШ САЙН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ ЭДГЭЭР ЖИШЭЭ ХАРУУЛЖ БАЙНА.

Тийм ч учраас айл бүрт угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах Засгийн газрын шийдвэр гарч гадны орноос худалдан авч оруулж ирэхээр хэлэлцэж байгаа юм.

Тэгвэл хувь хүн, айл өрх өөрсдөө угаарын хийнээс хэрхэн сэргийлэх боломжтой талаарх зөвлөмжийг хүргэе.

УГААРЫН ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ? 

Утаа бол тортог, нунтаг тоосонцор холилдсон багсарсан хар зүйл. СО2 бол түлш агаар дахь хүчилтөрөгчтэй урвалд орж шатахад ялгардаг хий. Хоргүй хий.  Гэтэл зууханд дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал СО2-ын оронд СО үүсдэг. Энэ бол угаарын хий. Өнгө байхгүй. Үнэр байхгүй. Гэхдээ үхлийн аюултай хорт хий.  Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг байна.

Энэ үед яндангийн таталт маш сайн байх хэрэгтэй. Ингэснээр гадаад орчинд цацагдаад сарнидаг.  Харин таталт муу байвал зуухны амаар гэр дотроо ялгараад аминд хүрэх эрсдлийг бий болгож байгаа юм.

ХЭРХЭН СЭРГИЙЛЖ БОЛОХ ВЭ?

  • Нэгдүгээрт зуухны агаарын эргэлт сайн байх хэрэгтэй
  • Хоёрдугаарт яндангийн таталт сайн байх хэрэгтэй

Мөн галлагаандаа маш сайн анхаарах хэрэгтэй.

Ялангуяа  шөнө унтахынхаа өмнө зуухны хүхээгний хаалтыг битгий багасга! Манайхан дулаанаа барих гээд багасгаж нээдэг. Багасгамаар байгаа бол өдөр, орой хүмүүс байхад тодорхой хэмжээгээр багасга. Хэзээ ч битгий тултал нь хаа. Хамгийн гол нь унтахынхаа өмнө битгий багасгаарай.

Хоёрдугаарт зуухаа дүүртэл нүүрс битгий хийж бай. Яндангийн хоолой дээр нүүрс овоорох, эсвэл үнслэг ихтэй бол үнс овоороод таталт нь буураад угаарын хий гэр дотор ялгарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Гуравдугаарт аль болох өмнөх нүүрс шатаж дуусаагүй илчтэй, халуун байхад нь дээрээс нь шинэ нүүрсээ бага багаар хий. Ингэснээр утаа бага ялгарна. Угаарын хий ч багаар ялгардаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН