Нүүр хуудасМэдээУИХ: УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн улс орнуудын зарим удирдагчидтай санал солилцлоо

УИХ: УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн улс орнуудын зарим удирдагчидтай санал солилцлоо

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Токио хотод зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн “Никкей” Азийн 29 дэх удаагийн форумд оролцох үеэрээ Японы Ерөнхий сайд Х.Кишида, Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Камбожийн Шадар сайд Сун Чантол нарын Азийн зарим улс орнуудын удирдагчидтай уулзаж, санал солилцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, харилцан яриа өрнүүлэв. Тэд мөн хиймэл оюун ухаан, дижитал технологийн салбарын асуудлыг хэлэлцэн, харилцан ашигтай инноваци шингэсэн технологийн дэвшлийг ашиглан хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна. Мөн Япон, Малайз, Камбожийн удирдагчид  тун удахгүй болох манай улсын парламентын сонгуулийн талаар сонирхон асууж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, парламентын ардчиллаа бэхжүүлж байгааг сайшаалаа.  

 Үүнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Ерөнхий сайд асан Я.Фүкүда, Дижиталчлалын асуудал эрхэлсэн төрийн сайд Т.Коно, Эдийн засгийн хамтын ажиллагааны холбооны Ерөнхийлөгч М.Токүра, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Акиба, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/-ын Ерөнхийлөгч Т.Маэда, “Никкэй” сонины ТУЗ-ийн дарга Н.Окада нартай уулзаж, бүс нутгийн болон  хоёр талт хамтын ажиллагааны асуудлаар  санал солилцов

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН