УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хөгжлийн банкинд 2016 онд хийсэн шалгалтын материал, дүгнэлтийг улсын нууцаас гаргах саналыг хүргүүлжээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2016 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийг ахалж, шалгалтын дүгнэлтийг Засгийн газар хаалттай хэлэлцэж, улсын нууцад оруулсан юм