Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн, Монголын тэмээн соёл, спорт уралдааны холбооны ерөнхийлөгч Р.Сэддорж: ҮНДЭСНИЙ ӨВ,...

УИХ-ын гишүүн, Монголын тэмээн соёл, спорт уралдааны холбооны ерөнхийлөгч Р.Сэддорж: ҮНДЭСНИЙ ӨВ, СОЁЛ, НҮҮДЭЛЧИН АХУЙН ДАРХЛААГ БЭХЖҮҮЛНЭ

Монголчуудын нүүдэлчин ахуй, үндэсний өв соёлын онцгой бэлгэдэл болсон хос бөхт тэмээ болон морин хуурыг жил бүр улс даяар албан ёсоор тэмдэглэж байх хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамтаар өргөн мэдүүллээ.

Уг хуулийн төслөөр жил бүрийн:

🐫 01 дүгээр сарын 24-ний өдрийг “Монгол тэмээний өдөр”

🐎🎼 06 дугаар сарын 07-ны өдрийг “Морин хуурын өдөр” болгон тэмдэглэхээр тусгасан юм.

Энэхүү санаачилга нь даяаршлын эрин үед монгол түмний дундаршгүй баялаг болсон үндэсний үнэт өв, соёлоо хамгаалах, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой билээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН