Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Баялгийн өгөөжийг ард иргэддээ хэрхэн оновчтой хуваарилах талаар Монгол...

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Баялгийн өгөөжийг ард иргэддээ хэрхэн оновчтой хуваарилах талаар Монгол Улсын иргэн бүр саналаа илэрхийлэх эрхтэй

Миний бие Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа газрын тос, уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан орон нутгийн гэрээ, бусад татвар, хураамжаас жил бүр аймгийн төсөвт ордог өгөөжөөс өрх, айлууд эрүүл шинэ хүнс тариалах, тухайн өрх, айлууд орлогын түвшингээс үл хамаарч хүүхдээ хөгжүүлэх, багш нарыг тохилог орон сууцтай болоход нь зориулсан төслүүд хэрэгжүүлсэн. Энэ төслүүд одоо ч хэрэгжээд явдаг.

1. “ОРОН СУУЦТАЙ БАГШ” төсөл хэрэгжүүлж, бүх бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын дунд ажил мэргэжлийн уралдаан зарлан шалгаруулж, өмнө авсан орон сууцны лизингийг төлөх, гэрээг нь үндэслэн орон сууцны урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх

2. “ХҮН БОЛОХ БАГААСАА” төсөл хэрэгжүүлж аймгийнхаа бага, дунд ангийн нийт сурагчдын 50-иас доошгүй хувийг хичээлээс гадуурх секц, дугуйланд суралцах төлбөрийн 60 хувь буюу 1 хүүхдэд сард 30 мянган төгрөгийг сургалтын төв, секц, дугуйлангийн багш нарт зориулж

3. “АРВАН МЯНГАН ХҮЛЭМЖ”, “ЖИМСНИЙ МОД ТАРИАЛЬЯ” төслүүдийн хүрээнд хашаанд амьдардаг айл, өрхүүдэд хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад зориулж хөнгөлөлттэй үнээр, гэрээгээр зуны нийлэг хальсан хүлэмж, жимсний модны суулгац нийлүүлэх.

“Загас барьж өгснөөс барих аргыг нь зааж өг” гэдэг сургаал үгийг бид аливаа шийдвэр гаргахдаа анхаарах учиртай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН