Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Стандартын хууль эрхзүйн орчныг сайжруулах ажлын хэсэг өнөөдөр ээлжит...

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Стандартын хууль эрхзүйн орчныг сайжруулах ажлын хэсэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, гишүүдээс доорх саналыг гарган, холбогдох дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

Норм, стандартын шинэчлэл удаашралтай байгааг онцолж, стандартыг сайжруулах хүрээнд санд төвлөрүүлсэн хөрөнгийг салбарын судалгаа, шинжилгээ, стандарт боловсруулахад зарцуулах;

Сангийн удирдах зөвлөлд ТББ болон мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлж, сангийн тайланг олон нийтэд нээлттэй болгох;

Үйл ажиллагааны хувьд төр, хувийн хэвшилтэй давхцахгүй байх;

Замын зураг төсөл боловсруулсан инженер, холбогдох мэргэжилтнүүд өөрсдөө буцаад хариуцдаг байх, оролцогч талууд, улсын комиссын уялдаа холбоо, хяналтын тогтолцоог сайжруулж, эрх зүйн орчныг бүрдүүлэх;

Холбогдох баримт бичгүүдийг боловсруулахдаа олон талын оролцоог хангаж, бүтэц,тогтолцоог оновчтой тодорхойлох;

Стандарт, нормын шинэчлэлийг яаралтай хийх, сангийн менежментийг сайжруулах, авто замын чанарын хяналтыг бэхжүүлэх.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН