Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийг...

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийг дэмжиж байна

126 гишүүнтэй анхны Парламентын хувьд энэхүү хуулийг батлах боломж олдож байгаа нь түүхэн шийдвэр гэдгийг онцолмоор байна. Монгол Улс маань газар нутгийн хувьд өргөн уудам боловч нийт хүн амын тэн хагасаас илүүхэсэг нь нийслэл хотдоо суурьшиж, ХЭТ ТӨВЛӨРЛИЙГ бий болгон амьдарч байгаа энэхүү цаг хугацаанд Шинэ Хархорум хотыг байгуулах ньөндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын  урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг ханган, төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх ТҮҮХЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ.

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийг батлах нь дараах4 ач холбогдолтой.

1 дүгээрт. Тэртээх 800 жилийн өмнөх монголын Эзэнт гүрний МАРТАГДСАН түүхийг дахин амилуулах бүтээн байгуулалт бол Шинэ Хархорум хот юм.

Нэгэн цагт дэлхийн бодлогыг тодорхойлж, олон улсын худалдааны цөм болонцогцолж байсан Эртний нийслэлХархорум хотын түүхийг сэргээж, шинэ бүтээн байгуулалт хийж байгаа үйл явдал нь Монголын хүчирхэг эзэнт гүрний МАРТАГДСАН түүх, НҮҮДЭЛЧДИЙН соёлыг дахин амилуулж буйхойч үедээ үлдээж байгаа бидний ӨВ болох учиртай. 

2 дугаарт. Эдийн засгийн төрөлжилтөд тулгуур болох ёстой тогтвортой аялал жуулчлалыг Хархорум хот түүчээлнэ.

Аливаа улсын эдийн засаг өрсөлдөх давуу тал дээр тулгуурлаж хөгждөг. Монгол Улсын хувьд уул уурхайгаас гадна аялал жуулчлалын салбар нь эдийн засгийн өрсөлдөх давуу талтай тэргүүлэх салбар мөн.

Дэлхийд танигдсан БРЭНД ТҮҮХ, Юнескод бүртгэлтэй ОРХОНЫ ХӨНДИЙН САВ НУТАГ бол тогтвортой аялал жуулчлалыг эдийн засгийн гол тулгуур болгон хөгжүүлэх өрсөлдөх давуу талын ТҮҮХЭН ӨГӨГДӨЛ юм. Уул уурхайн салбартай харьцуулахад ажлын байрыг илүү олноор бий болгож, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг Хархорум хотавчрах ач холбогдолтой.

3 дугаарт. Дэвшилтэт технологид суурилсан байгаль орчинд ээлтэй, дэд бүтцийн цогц шийдэл бүхий УХААЛАГ, НОГООН ХОТЫГ бий болгох цаг нь болсон.

          Иргэдийн ая тухтай аюулгүй амьдрах нөхцөлийг хангаж, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг дэмжсэн, ногоон байгууламж бүхий ухаалаг дэд бүтцийг цогцлоосон Шинэ Хархорум хот бол дараа дараагийн бүтээн байгуулалтад загвар болох учиртай.

4 дүгээрт. Монгол Улсын ирээдүйн хөгжил, эв нэгдлийн баталгаа бол Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт.

          Өнөөдрийн 5 улс төрийн хүчний төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ Парламентын 4 улс төрийн нам, тэр дундаа МАН, АН, ХҮН нам болон Үндэсний эвслийн 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан НИЙТЛЭГ НЭГ ЗОРИЛТ бол Хархорум хотын бүтээн байгуулалт байсныг онцлох нь зүйтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн2022 оны 230 дугаар зарлигаар чиглэл болгон, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай энэхүү хуулийг ЭЦЭСЛЭН батлахыг ЭРХЭМ гишүүд Та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН