Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн С.Цэнгүүн: ДЦС-уудын хаягдал үнсийг зах зээлийн эргэлтэнд оруулах шаардлагатай

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: ДЦС-уудын хаягдал үнсийг зах зээлийн эргэлтэнд оруулах шаардлагатай

ИЦББХ, АҮБХ-ны хамтран ДЦС-уудын хаягдал үнсний талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. ТЭЦ-4 гэхэд 1 жилд 4,2 тэрбум₮-ийг үнсэн санг цэвэрлэхэд зарцуулж байна. Бусад жижиг станцууд үнсэн санг засварлах, өргөтгөх зэрэгт маш их үргүй зардал гаргаж байна. Тухайлбал ДЦС-2 гэхэд жилд 200 сая төгрөгийг үнсэн сан засварлах, үнс зайлуулахад зарцуулж байна. ДЦС-3 ТӨХК-ийн хаягдал үнсэн сан дүүрч 40.2тэрбум төгрөгөөр Эмээлтэд газар худалдан авч, станцаасаа автомашинаар үнсээ зөөвөрлөхөөс өөр аргагүй болсон байна.

Манай орон нийт хаягдал үнсний 5-15% дахин ашигладаг бол бусад улс орнууд маш өндөр хувиар /Жишээ нь Дани, Швед улсууд 100%/ барилга, автозамын түүхий эдийн нэмэлт орцоор ашиглаж, эдийн засгийн үр өгөөжөөс гадна байгаль орчны аюулгүй байдлаа хангадаг байна. Улаанбаатар хотод 100га орчим талбайд хаягдал үнс агуулагдаж байгаа бөгөөд микро тоосжилт иргэдийн эрүүл мэндэд энэ хэмжээгээр шууд сөргөөр нөлөөлж байгаа билээ.

Иймд хаягдал үнсийг ашиглаж, барилгын материал үйлдвэрлэх, зам барих хувийн компаниудыг бодлогоор дэмжиж, станцуудтай ойр байршилд газар олгож, зах зээлийн эргэлтэнд оруулах зайлшгүй шаардлага бий.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН