Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Цахилгаанаар халаалтаа шийдсэн гэр хорооллын 40000 гаруй айл, өрхүүдэд...

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Цахилгаанаар халаалтаа шийдсэн гэр хорооллын 40000 гаруй айл, өрхүүдэд санхүүгийн ачаалал үүссэнээс иргэд бухимдаж байна

Эрчим хүчний үнэ тарифыг үе шаттайгаар өртөгт нийцүүлэх Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан 3-н шатлалтай тарифын шинэчлэлтэй холбоотой гомдол санал ихээр ирсээр байгаа билээ. Үүнд ялангуяа 2024 оны 12-р сарын цахилгааны төлбөрөө 01-р сард бүрэн төлөх үед цахилгаанаар халаалтаа шийдсэн гэр хорооллын 40000 гаруй айл, өрхүүдэд санхүүгийн ачаалал үүссэнээс шалтгаалж, иргэд бухимдлаа илэрхийлж байна.

Тиймээс би иргэдийн гомдлыг хүлээн авч, 2024 оны 01-р сарын 18-21-ны өдрүүдэд холбогдох байгууллагуудад уламжилж, үүсээд буй нөхцөл байдлын талаар тайлбар тодруулгыг авч ажиллалаа. Мөн ЭХЗХ-ны бие даасан шийдвэрт хөндлөнгөөс хэн ч нөлөөлөх ёсгүй тул УБЦТС ТӨХК-с гаргасан шинэчилсэн тарифын дараах эхний төлөлтийн дүнд анализ хийж, шаардлагатай тохиолдолд оновчтой бодлогын шийдэл гаргахыг салбарын эрх бүхий албан тушаалтнуудад сануулан ажиллаж байна.

Ялангуяа гурван шатлалт тариф, гурван тарифт тоолууржуулалтаас шалтгаалсан эрчим хүчний хэмнэлтийн тухай мэдээлэл иргэдэд маш дутмаг байгаа тул үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоо чухал байна. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд цахилгаанаар халаалтаа шийдсэн гэр хорооллын хэрэглэгчдэд хэт өндөр ачаалал үүсгэхгүйгээр оновчтой хувилбар сонгохыг зөвлөж ажилласан болно.

Үүнээс цааших бусад ажлыг салбарын яам, ТӨК-ууд ЭХЗХ, Эрчим хүчний реформын үндэсний хороо эрх үүргийн дагуу хариуцан ажиллаж байна. Иргэдийн санал, гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэж өгнө үү гэж хүсье.

Мөн улсаараа чадлын дутагдалд орж , тэг зогсолт хийхгүйн төлөө хичээн ажиллаж байгаа эрчим хүчний салбарынханы бодит нөхцөл байдлыг ойлгож хүлээж авна уу гэж хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН