Ардчилсан намаас орон даяар эхлүүлсэн “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Дундговь аймгийн Ардчилсан намын зүгээс Төрийн ордны Эзэн Чингис хааны танхимд аяны нээлтээ хийж удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Ардчилсан Намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Р. Эрдэнэбүрэн, Р.Сэддорж, Г.Ганбаатар нар болон Дундговь аймгийн Ардчилсан намын удирдлага, Үндэсний бодлогын хорооны гишүүд, бүх шатны Иргэдийн хурлын төлөөлөгчид, сум, багийн засаг дарга нарын 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.
“Өөрчилье бүтээе” аяны хүрээнд Дундговь аймгийн иргэдийн өдөр тутмын асуудал, санал хүсэлтийг сонсох, асуудлыг хамт тодорхойлох, шийдлийг хамт боловсруулж АН-ын үндсэн бодлогод тусгах үндсэн зорилготой юм





