Нүүр хуудасМэдээУИХ-ын дарга Г.Занданшатар “Нүүрсний хулгай”-н асуудлаар Хяналтын сонсгол зохион байгуулах захирамж гаргажээ

УИХ-ын дарга Г.Занданшатар “Нүүрсний хулгай”-н асуудлаар Хяналтын сонсгол зохион байгуулах захирамж гаргажээ

“Нүүрсний хулгай”-н асуудлыг эцэст нь хүртэл шалгаж, шударга үнэнийг хүсэмжилж буй олон нийтийн хүлээлтэд хариулт өгөхийн тулд Хяналтын сонсголыг зохион байгуулах бэлтгэлийг хангах Ажлын хэсгийг байгуулах захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргажээ.

УИХ-ын Хяналт, шалгалтын хуулийн дагуу “Хөгжлийн банк”-ны гурван шатны сонсгол зохион байгуулсан нь олон нийтэд хууль бус үйлдлийг илчилж, шударга үнэнд тодорхой хэмжээгээр хариулт өгсөн. Харин энэ удаагийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулж, УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар гишүүдээр нь ажиллах юм байна.

Энэхүү сонсголоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргахаар болжээ.

Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэхүү “Нүүрсний хулгай”-тай хийх тэмцэл бодит үр дүнгээ өгнө гэж УИХ-ын зүгээс үзжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН