Нүүр хуудасМэдээУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн шуудангийн холбооны Ерөнхий захирал Масахико Метокитой уулзлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн шуудангийн холбооны Ерөнхий захирал Масахико Метокитой уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн шуудангийн холбооны Ерөнхий захирал ноён Масахико Метоки тэргүүтэй төлөөлөгчдийг /2024.09.27/ өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн шуудангийн холбооны Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн чуулга уулзалтыг анх удаа Улаанбаатар хотноо амжилттай хамтран зохион байгуулсанд баяр хүргэж, Монгол Улс, Дэлхий шуудангийн холбоо хоорондын хамтын ажиллагаа олон жилийн турш өргөжин бэхжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын нягтаршил багатай Монгол Улсын хувьд шуудан, шуудангийн үйлчилгээний хууль тогтоомжийг шинэчлэх, улмаар тус салбарын орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэх, хөрөнгө оруулалтыг татахад ихээхэн анхаарал хандуулж байна. Шуудангийн салбарт дроныг нэвтрүүлэхийг зорьж буйтай холбогдуулан шинэ технологийг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын шилдэг туршлага, зохицуулалтын стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр Дэлхийн шуудангийн холбоотой хамтран ажиллах сонирхолтой байгааг онцлов.

Дэлхийн шуудангийн холбооны Ерөнхий захирал ноён Масахико Метоки асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед байгальд ээлтэй эдийн засаг, цаг хугацааны хувьд хэмнэлттэй дэвшилтэт технологи, дижитал холболтыг шуудангийн харилцаа холбоонд нэвтрүүлэн ашиглаж байгаа бөгөөд цаашид тус чиглэлээр Монгол Улстай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН