Нүүр хуудасУлс ТөрУИХ-ын хоёр гишүүний туслахаас Covid-19 халдвар илэрчээ

УИХ-ын хоёр гишүүний туслахаас Covid-19 халдвар илэрчээ

УИХ-ын хоёр гишүүний туслахаас Covid-19 халдвар илэрч, батлагджээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, С.Чинзориг нарын туслах Г, О нараас илэрсэн байна.

УИХ-ын Тамгын газрын бүх ажилчдыг энэ сарын 05-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт PCR шинжилгээнд хамруулсан. Дээрх хоёр тохиолдол өчигдөр батлагдсан байна. УИХ-ын Тамгын газрын ажилчдыг 50 хувийн дүүргэлттэй долоо хоногоор ээлжээр ажиллуулж байгаа юм.

Дөнгөж сая УИХ-ын Тамгын газраас “Ажилчдыг гэртээ харьж, онлайнаар ажил” гэсэн чиглэлийг өгсөн байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН