“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК үйл ажиллагаандаа ISO-9001 чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд компанийн албан хаагчид ISO-9001 чанарын менежментийн тогтолцооны стандартын 4-р бүлэг “Байгууллагын төлөв байдал тодорхойлох” сургалтад хамрагдлаа.
Энэхүү сургалтаар байгууллагын дотоод болон гадаад орчны нөхцөл байдлыг тодорхойлох, сонирхогч талуудын хэрэгцээ, хүлээлтийг үнэлэх, менежментийн тогтолцооны хамрах хүрээг зөв тодорхойлох, байгууллагын стратегийн зорилготой уялдуулан үйл ажиллагаагаа төлөвлөх зэрэг чухал ойлголт, шаардлагуудыг судалж, мэдлэгээ бататгалаа.





