23.1 C
Ulaanbaatar
Пүр, 05 8 сар 2021 21:26:49
Нүүр хуудасМэдээУлсын нөөцөөс мал төллөх үеэр малчдад өвс олгохыг Шадар сайдад уламжлалаа

Улсын нөөцөөс мал төллөх үеэр малчдад өвс олгохыг Шадар сайдад уламжлалаа

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг өчигдөр Орхон, Булган аймагт ажиллана сумдын хэмжээнд цас ихтэй байгаагаас хаваржилт хүндрэх төлөвтэй, аймгаас бэлтгэсэн аюулгүйн нөөцийг хэрэглэж дууссан тул мал төллөх үеэр малчдад улсын нөөцөөс өвс олгох хүсэлтэй байгаагаа аймгийн Онцгой комиссын гишүүд Шадар сайдад уламжиллаа.

Тодруулбал зарим аймагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Булган, Хөвсгөл, Завхан, Увс аймгуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байгаа.  

Орхон аймгийн хувьд 1,100  орчим малчин өрхөд 135  мянган толгой мал өвөлжиж байна. Энэ жил 8,000 тонн хадлан тэжээл бэлтгэсэн. 580 мянган толгой мал төллөх юм байна. Булган аймгийн хувьд  2019-2020 онд 16 сум, 1 тосгон, 75 багийн 8.5 мянган малчин өрхөд 3.6 сая мал өвөлжиж хаваржиж байна.

Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод сумдад Өвөрхангай, Архангай, Дундговь, Төв аймгийн буюу нийт 4 аймгийн 19 сумын 423 малчин Өвс тэжээлийн нөөц дуусаж байгаа тул 500 тонн өвс, 100 тонн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, отроор ирсэн айлуудад эрүүл мэндийн болон малын хулгай зэрэг гэмт хэргийн дуудлага, үйлчилгээ үзүүлэхэд түлш, шатахууны зардал ихээр гарч байгаа тул 20 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Дулааны станцыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч, орон нутгийн мэдэлд ажиллуулах, Сайхан сумын нутагт орших Илчит металл ХХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагааг сэргээж, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг санал, хүсэлтийг аймгийн удирдлагын зүгээс тавьсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН