16.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 15:41:51
Нүүр хуудасМэдээУлсын сургуулиудын 42, хувийн сургуулийн 68 хувь нь зориулалтын цайны газаргүй байна

Улсын сургуулиудын 42, хувийн сургуулийн 68 хувь нь зориулалтын цайны газаргүй байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Энэ хичээлийн жилд т, өрийн болон төрийн бус өмчийн 237 сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 160 мянга орчим хүүхэд Үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байна. 2020 оны есдүгээр сарын 1-нээс Үдийн цайг Үдийн хоол болгох учраас бэлтгэл ажил хэр байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөө гарган шалгаж байгаа аж.

2018-2019 оны хичээлийн жилд хийсэн төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх шалгалтаар төрийн өмчийн сургуулиудын 42, төрийн бус өмчийн сургуулийн 68 хувь нь зориулалтын цайны газаргүй байна. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн 59 нь, төрийн бус өмчийн 90 сургуулийн 62 нь зориулалтын бус цайны газартай бол 12 сургууль огт цайны газаргүй байжээ.

Тухайлбал,

Хан-Уул дүүргийн 75, 15, 63, 7, 18, 26, 34, 41, 60, 114, 115, 118, 130, 135, Арвист хангай, Орхон хасу, Оном, Шинэ өнөөдөр, Шинэ зуун билэг, Алтан босго

Чингэлтэй дүүргийн 17, 57, 39, 5, 117, 50

Сонгинохайрхан дүүргийн 107, 9, 42, 134, 129, 121, 74, 62, 124

Баянзүрх дүүргийн Баянзүрх, Амгалан, Шавь цогцолбор, 102, 53, 79, 85

Баянгол дүүргийн 28, 47, 51, 113, Гурван тамир, Жаргалан, Лидер, Номч, Номундалай, Оюуны нахиа,

Сүхбаатар дүүргийн 1, 35, 45, 71, Спортын төв сургууль, Шинэ үе, Үй цай, Галакси, Хобби зэрэг сургууль ЗОРИУЛАЛТЫН БУС ЦАЙНЫ ГАЗАРТАЙ БАЙНА.

Огт цайны газаргүйгээс болж өөр газартай гэрээ байгуулж үдийн цайг авсны улмаас хоолны хордлого гарсан тохиолдол саяхан гарсан. Тиймээс ЦАЙНЫ ГАЗАРГҮЙ сургуулиудад 19, Сэтгэмж цогцолбор, Төгс билиг, Соёмбо, Кингс Кидс, Ертөнц, Номын гялбаа, 10, 59, Оюут нар багтжээ.

-ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛГҮЙ 52 СУРГУУЛЬ БАЙНА-

Нийт цайны газруудын 28 хувь нь Хүүхдийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаар хуульд заасан шаардлага хангасан эсэх дүгнэлт гаргуулаагүй, 46 хувь нь технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалд айхаар зохион байгуулаагүй байна. Мөн хүнс түүхий эдийг тээвэрлэхдээ зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, гэрээт байгууллагаар тээвэрлэдэггүй 52 сургууль байгаа юм.

Сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын хоол, хүнсний чанар, аюулгүй байдалд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус “Хяналтын зөвлөл”-ийн үйл ажиллагаа хангалтгүй байжээ. Мөн сургуулийн орчинд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй сургууль 34 байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургууль зориулалтын цайны газартай боловч эрүүл ахуйн шаардлага хангахгүй, засвар үйлчилгээ хийгээгүй, тааз мөөгөнцөртсөн, агуулах стандартын шаардлага хангахгүй, зарим хичээлийн байрны цайны газарт халуун ус ирдэггүй, мэргэжлийн байгууллагатай ариутгал, халдваргүйтэлийн гэрээ хийгээгүй зэрэг зөрчил илэрчээ.

2018-2019 онд хийсэн шалгалтаар зөрчилтэй ажиллаж байсан 31 иргэн, ААН-д 21.5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулжээ. Ирээдүй 1-р ахлах, Ирээдүй 1-р дунд, Ирээдүй 2-р дунд, 1 дүгээр сургууль, 107, 84 дүгээр сургуулийн Үдийн цай хэрэгжүүлэгч ААН-ийн гэрээг цуцлах саналыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн байна. Мөн Үдийн цай хөтөлбөрийг шаардлагын хэмжээнд зохион байгуулаагүй, хяналт тавьж ажиллаагүй 84, 107 дугаар сургуулийн холбогдох албан тушаалтнуудад захиргааны арга хэмжээ авах саналыг хүргүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН