Нүүр хуудасМэдээУлсын төсөвт цалин нэмэх зардал тусгахыг шаардан жагслаа

Улсын төсөвт цалин нэмэх зардал тусгахыг шаардан жагслаа

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос улсын төсөвт цалин нэмэх зардал тусгах тэргүүтэй санал, шаардлага хүргүүлэн тайван жагсаал хийж байна.

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах гэж байгаатай холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос УИХ, Ерөнхий сайд, Төсвийн байнгын хороодод саналаа хүргүүлсэн.

Нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай иргэд, хөдөлмөрчдийн ажлын байр, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэх мэт хөдөлмөрийн харилцаатай холбоотой олон чухал асуудлууд 2023 оны улсын төсөвт тусгагдаагүйгээс биелэгдэх боломжгүй нөхцөл байдалтай гэж МҮЭХ үзэж байна.

МҮЭХ-оос “Иргэдийн орлого багасаж, үнийн дарамтад орж, амьдралын түвшин улам бүр дордож байгаагаас шалтгаалж гадаадын улс оронд олон мянган залуус хөдөлмөрөө үнэлүүлэхээр явж байна. Үүнээс үүдэн гарч болох эрсдэл тухайлбал Монгол улс ажиллах хүчний хомсдолд  орж, цаашилбал үндэсний аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага тулгараад байна” гэв.

Монгол Улсын 2023 оны төсөвт эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалах, хамгаалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварыг хөнгөлөх, чөлөөлөх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсөлтийг бууруулах бодлогыг цогцоор нь тусган хэрэгжүүлэхээр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос шаардлага хүргүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН