5 C
Ulaanbaatar
Баа, 26 2 сар 2021 17:29:50
Нүүр хуудас Мэдээ Улсын харцага Д.Анарт зориулсан барилдаан уугуул нутагт нь боллоо

Улсын харцага Д.Анарт зориулсан барилдаан уугуул нутагт нь боллоо

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат
“Кокешү” Сан, “Степ Гоулд” ХХК, ОБЕГ-ын “Аврагч” Спорт хороо, “Дорнын Хүчтэн” дэвжээ, “Бүрэн Дуулга” ХХК-ны бөх Монгол улсын харцага Доржийн Анар уугуул нутаг Жаргалант сумандаа саатжээ. Түүнийг уугуул нутагтаа ирэх үеэр Жаргалант суманд сумын цолтой болон залуу 64 бөхийн барилдаан зохион байгуулсан байна. Тус барилдаанд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат Сумын заан Н.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Сумын заан Н.Цэрэндаш үзүүрлэжээ. Харин Их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын манлай заан А.Пүрэвбаяр, Архангай аймгийн Тариат сумын заан Ө.Батсуурь нар шалгарсан байна.

Барилдааны оноолтыг сонирхуулахад:
Гуравын даваа
1. + С.з А.Пүрэвбаяр Хөвсгөл Галт – С.з Б.Сайнбаяр
2. + С.з Н.Мөнх-Эрдэнэ Хөвсгөл Жаргалант – С.з О.Мөнхбат
3. + С.з Ө.Батсуурь Архангай Тариат – С.н Гэсэррагчаа Завхан Их-Уул
4. + С.з Н. Цэрэндаш Хөвсгөл Галт – С.н Отгонбаатар
5. + С.з Б.Бямбадорж Завхан Их-Уул – С.н Т.Пүрэвжав
6. + С.з Ц.Амартайван Хөвсгөл Жаргалант – С.н С.Гэндэн
7. + С.з Р.Энхтөр VS С.х Цэрэнтогтох
8. + С.з Нармандах Завхан –Идэр С.х Даваацэрэн
Дөрвийн даваа
1. + С.з А.Пүрэвбаяр Хөвсгөл Галт VS – С.з Нармандах Завхан –Идэр
2. + С.з Н.Мөнх-Эрдэнэ Хөвсгөл Жаргалант – С.з Р.Энхтөр
3. + С.з Ө.Батсуурь Архангай Тариат – С.з Ц.Амартайван Хөвсгөл Жаргалант
4. + С.з Н. Цэрэндаш Хөвсгөл Галт – С.з Б.Бямбадорж Завхан Их-Уул
Тавын даваа
+С.з Н.Мөнх-Эрдэнэ Хөвсгөл Жаргалант – С.з Ө.Батсуурь Архангай Тариат
+С.з Н.Цэрэндаш Хөвсгөл Галт -С.з А.Пүрэвбаяр Хөвсгөл Галт
Зургаагийн даваа
+С.з Н.Мөнх-Эрдэнэ түрүүлж Хөвсгөл Жаргалант – С.з Н.Цэрэндаш үзүүрлэлээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН