23.1 C
Ulaanbaatar
Пүр, 05 8 сар 2021 22:41:43
Нүүр хуудасНийтлэлУлс төрд “Бие даагч”-д шинэ боломж, өөрчлөлт байж магадгүй...

Улс төрд “Бие даагч”-д шинэ боломж, өөрчлөлт байж магадгүй…

2020 оны УИХ-ын сонгуулийн салхи сэвэлзээд эхэлсэн энэ өдрүүдэд бие даан нэр дэвшигчид олны анхаарлын төвд байна. Учир нь энэ жил хамгийн олон буюу 208 хүн бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн явдал юм. Тэдний дунд АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа зэрэг улс төрөөс уйддаггүй хуучны хэдэн нөхөд ч дуулдана.

Мөн “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд, эрх зүйч Т.Бат-Оргил, жүжигчин Ц.Төмөрбаатар, доктор Ц.Даваадорж,Дуучин Нара,”Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг гээд бизнес, урлагийн салбарынханхан ч өрсөлдөх нь тодорхой боллоо. Олны нүдийг орой дээр нь гаргасан нэр дэвшигчид ч цөөнгүй дуулдана лээ.

Энэ жил нэр дэвшигчид яагаад ийн олуулаа бие даан хүч үзэх гэж байгаа нь бас л сонирхолтой. Нам сонголтгүй болж, иргэд намд итгэл алдсарсных уу?

Ээлж дараалан төр барьсан ч ард түмний амьдралд ахиц дэвшил авчирсангүйгээр барахгүй түмнийхээ тархийг угаагаад сурчихсан зангаараа дахиад л мөнгө амлаж улс төрийн эрх мэдлийг авах гэсэн явуургүй амлалтуудад итгэхээ больсон уу?  Ямар сайндаа л сая, саяын цалинг амласан мөрийн хөтөлбөрөө бариад уралдаад гүйсэн ч буцаагдаж хөгөө чирэв.

Салхи хаашаа эргэхийг мэдэхгүй ч энэ жил сонгогчид үнэхээр шинэ сонголт хийж улс төрд салхи оруулах уу, тэдний сонголтын цаг ирлээ. Магадгүй бие даагчид ч тэрхүү шинэ боломж нь байж мэднэ. Нэр дэвшигч бүрийг нэг нүдээр харж болохгүй. Тэдний дунд алт ч бий, чулуу ч бий. Гагцхүү зөвийг нь олж харах хэрэгтэй.

Тухайлвал үндэсний үйлдвэрлэгч, Монголын оёмол бүтээгдэхүүний салбарын том төлөөлөгч, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг нэр дэвшсэн гайхаж мэлзээд байх зүйлгүй бизээ. Жинхэнэ үйлдвэрлэгч, бор зүрхээрээ зүтгэж байгаа Монголын хэдэн мянган үйлдвэрлэгч нарын нэг төлөөлөл. Тэр жижиг дунд бизнес эрхлэгчдийн зовлонг мэднэ. Хаа ч явсан хэлэх үгээ хэлж, түмний өмнөөс уйлж зовж явахыг нь олон л харлаа. Өөрийнхөө төлөө дуугарч чаддаггүй өрөөлийн төлөө дуугарч өөрөө ад үзэгдэж явахыг нь ч харлаа. Тэр оёдолчдын бэрхшээлийг мэднэ. Тэр оёмол бүтээгдэхүүний салбарын жаргал, зовлонг ойлгодог өөрийн биеэр туулж яваа нэгэн. Тиймээс магадгүй жинхэнэ үйлдвэрлэгч, Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа энэ салбарынхны төлөө бодит ажлыг хийж чадах хүн. Салбарынхаа зовлон бэрхшээлийг мэддэг, ажлыг нь хийж үзсэн хүн л тэр салбарт хэрэгтэй бодлогыг гаргаж ирж чадна. Монголд ЖДҮ хөгжөөд ирвэл, жинхэнэ ЖДҮ-чид авах ёстой зээлээ авч чаддаг болчихвол Монголчууд өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ идэж ууж, өмсөж зүүж эхэлнэ. Ингэж бид өөрсдийнхөө гараар өөрсдийгөө бүтээнэ гэж боддог. Тиймээс л зөв сонголтоор зөв хүнийг сонгох хэрэгтэй гэж хэлээд байгаа юм.     

Нам дагах хэцүү л дээ. Магадгүй өөрийн үзэл бодол зарчмаас ухарч намын бүлгийн бодлого шийдвэрийг дагана гэдэг хэцүү. Тиймээс энэ жилийн сонгуульд бие даан нэр дэвшигчид давамгайлж байгаа бололтой. Тэдэнд боломж бий. Магадгүй парламентад ороод манай С.Жавхлан гишүүний хэлдэгээр “ганцаардаж” мэдэх ч түүнийг өөрчлөх арга ч бас байгаа. Ганцаараа ч бай, олуулаа ч бай хийе гэсэн хүнд арга олдож л таарна. Мөрөөдлийн баг гэж адлуулсан бие даан нэр дэвшигчдээс шүүж тунгааж шигшиж чадвал шинэ боломжийн сонголт байна харах юм. Хэн мэдэх вэ? сонголт таны л гарт, 30 жил зовлоо гэж ярих, ахиад 30 жилийн дараа яриад суухвий

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН