Улсын онцгой комиссын хуралдаагаар “Цагаан сар”-ын баярын
өдрүүдэд авто замын хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, энэ сарын 23-ны 08.00 цагаас буюу битүүний өдрөөс шинийн 4 буюу
буюу энэ сарын 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл хот хоорондын болон орон нутгийн
авто замын хөдөлгөөний түр хаах шийдвэр гаргажээ. Үүнд Тээврийн цагдаагийн
газар хяналт тавих бөгөөд Аймгийн онцгой комисс, онцгой байдал хамтарч ажиллах
юм байна.