Нүүр хуудасМэдээУОСК: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 48 дугаар байрны шинэ орон сууцны...

УОСК: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 48 дугаар байрны шинэ орон сууцны шав тавилаа

Өнөөдөр /2026.09.25/ Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 48 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийн шинэ орон сууцны шав тавих ёслол болж бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэллээ.

Тус төслийн хэрэгжүүлэгчээр “Прогресс Цамхаг Констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд хуучин барилгын суурин дээр 16 давхар шинэ орон сууц барьж 2027 оны IV улиралд улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн билээ.

Цаашдын бүтээн байгуулалтын үе шатанд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллана.

Шинэ орон сууцны бүтээн байгуулалт нь чанартай хэрэгжиж, оршин суугчдынхаа сэтгэлд нийцсэн, аюулгүй, тохилог сайхан өргөө болохыг ерөөе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН