Нүүр хуудасМэдээУОС: БГД-ийн 3-р хорооны 35, 36-р байрны дахин төлөвлөлтийн асуудлаар нээлттэй уулзалт...

УОС: БГД-ийн 3-р хорооны 35, 36-р байрны дахин төлөвлөлтийн асуудлаар нээлттэй уулзалт боллоо

БГД-ийн 3-р хорооны 35, 36 дугаар байрны сууц өмчлөгч нартай “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газар, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн мэргэжилтнүүд уулзлаа.

35, 36 дугаар байрны нийт сууц өмчлөгчдийн тоо 63 бөгөөд өмнөх төсөл хэрэгжүүлэгчдийн хариуцлагагүй үйлдлээс үүдэн иргэдийн итгэл алдарч, сэтгэл дундуур байгааг илэрхийлэв.

Байгууллагын зүгээс тус байршлын дахин төлөвлөлтийн төслийг цаашид амжилттай үргэлжлүүлэх арга замын тухай нээлттэй хэлэлцэж, сууц өмчлөгчдийн санал гомдлыг сонслоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН