Нүүр хуудасМэдээУОС: БНСУ-ын хөрөнгө оруулагч компанитай уулзалт зохион байгуулжээ

УОС: БНСУ-ын хөрөнгө оруулагч компанитай уулзалт зохион байгуулжээ

БНСУ-ын “King power” хөрөнгө оруулалтын газрын удирдах албан тушаалтнууд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн газар, хэлтсийн дарга нартай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Тус компанийн тухайд Монгол, Солонгосын хөрөнгө оруулалтын менежментийг зохион байгуулдаг аж. Энэ удаад манай улсад уул уурхай, агаарын бохирдолтой тэмцэх чиглэлд хөрөнгө оруулалт хийхээр ирээд байна. Тиймээс “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд болон ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, шинээр барилгажуулах хэд хэдэн төслийг танилцуулж, цаашид хамтарч ажиллах тал дээр санал солилцож зөвлөлдсөн юм.

Ер нь БНСУ-ын компаниуд Монгол Улсад дахин төлөвлөлтийн төслүүдэд оролцох сонирхолтой байдаг төдийгүй мэргэжлийн түвшний хөрөнгө оруулалтыг хийдэг компани гэдгээ тодотгож байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН