“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь байгууллагын үйл ажиллагааны чанар, үр ашгийг тасралтгүй сайжруулах зорилтын хүрээнд ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны талаарх мэдээллийн цагийг зохион байгууллаа.
Мэдээллийн цагийн үеэр нийт ажилтнууд ISO 9001:2015 стандартын үндсэн шаардлага, ач холбогдол, байгууллагын үйл ажиллагаанд үзүүлэх үр нөлөөний талаар мэдээлэл авч харилцан, санал бодлоо солилцоо.
УБХК ХК нь чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа үр дүнтэй хэрэгжүүлэх замаар байгууллагын тогтвортой хөгжил, бүтээмж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.






