Нүүр хуудасМэдээУОС: Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн ажилтан, алба хаагчдад ”Улаанбаатар хотын бүсчлэл 20...

УОС: Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн ажилтан, алба хаагчдад ”Улаанбаатар хотын бүсчлэл 20 минутын хот” сэдвээр илтгэл тавьжээ

Удирдлагын академийн Судалгаа, эрдэм шинжилгээний дарга, доктор, дэд профессор Ж,Жаргал “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн ажилтан, алба хаагчдад ”Улаанбаатар хотын бүсчлэл 20 минутын хот” сэдвээр илтгэл тавьлаа. 

Тус мэдээллийн цагаар “20 минутын хот” концепци, түүний зорилго, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломж, урьдчилсан төлөвлөлт, нийгэм, эдийн засгийн үр нөлөө зэрэг сэдвүүдийг хамарсан танилцуулга хийж, оролцогчдын дунд асуулт хариулт явагдаж санал бодлоо солилцлоо. 

“20 минутын хот” гэдэг нь иргэд амьдралдаа өдөр тутамд шаардлагатай бүх үйлчилгээг (ажиллах, сурах, худалдаа хийх, эмнэлгийн тусламж авах, чөлөөт цагаа өнгөрүүлэх гэх мэт) 20 минутын зайд буюу алхах эсвэл дугуй унаж хүрэх боломжтой орчинд хүлээн авах хот байгуулалтын шинэ загвар юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН