Нүүр хуудасМэдээУОС: “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчдын...

УОС: “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг эхлүүллээ

Энэ хүрээнд НЗДТГ-аас эхний ээлжид ажлын байрнаасаа алслагдмал газар оршин суудаг 40 айл өрхийг ажиллаж байх хугацаандаа амьдрах боломжтой орон сууцаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан байдаг.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ажлын байрнаасаа алслагдмал газар оршин сууж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор ажлын байрнаасаа хол оршин суудаг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын гэр орон, амьдрал ахуйтай нь танилцлаа. Эхний ээлжид 40 өрхийг ажиллаж байх хугацаандаа ашиглалтын зардлаа төлөөд амьдрах боломжтой орон сууцаар хангах юм” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН