20-ны өдөр Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо орно.
20-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булганы нутгаар, 20-21-нд шилжих шөнө Сэлэнгэ, Дархан, Төв аймгуудын нутаг, Улаанбаатар хот орчмоор, 21-ний өдөр Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтийн нутгаар, 21-22-нд шилжих шөнө Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо, мөн үргэлжилсэн бороо орж, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй нөхцөл байдал үүсэж байна.

Иймд малчид, амрагчид, голын ай сав дагуу байрлаж байгаа айл өрхүүд, зусландаа гарч байгаа иргэд, тээвэрчдийг анхаарал болгоомжтой байж, хол замд гарахдаа цаг уурын байгууллагаас гаргаж буй бодит мэдээллийг цаг алдалгүй сонсож ажлаа төлөвлөж хөдөө орон нутагт зорчихыг анхааруулж байна.