4.1 C
Ulaanbaatar
Пүр, 23 9 сар 2021 22:33:15
Нүүр хуудасМэдээУул уурхайн 5 компани тутмын нэг нь чанаргүй зээлдэгчийн тоонд оржээ

Уул уурхайн 5 компани тутмын нэг нь чанаргүй зээлдэгчийн тоонд оржээ

Монголбанкны гаргасан  2020 оны  хагас жилийн статистик мэдээгээр банкуудын нийт зээлийн үлдэгдэл 17,2 их наяд төгрөг. Үүнээс төгрөгийн зээл 15,6 их наяд төгрөгийг , гадаад валютын зээл 1,6 их наяд төгрөгийг эзэлж байна. Үүнд  зээлийн үлдэгдэл өмнөх сарынхаас 1,1 хувиар , хэвийн зээл өмнөх сарынхаас 2,7 хувиар тус тус өссөн байна.

Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 4,8 хувиар буурч, 17,2 их наяд төгрөгт, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 7,6 хувиар буурч, 8,7 их наяд төгрөг болсон байна.

Банкуудын  зээлд эзэлж буй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийг салбар салбараар нь гаргажээ. Нийт хугацаа хэтэрсэн зээлийн 77,5 хувийг хувийн байгууллагын, чанаргүй зээлийн 76,3 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлж байна.

Хугацаа хэтэрсэн зээлийг салбар салбараар ангилж үзвэл барилгын салбар тэргүүлж байна.

Тодруулбал барилгын дөрвөн компани тутмын нэг нь зээлийн төлөлтөө хойшлуулсан, хугацаа хэтэрсэн явж байгаа бол чанаргүй зээлийн тухайд уул уурхайн салбар толгоц цохиж байна.

Нэг үгээр уул уурхайн  таван компани тутмын нэг нь чанаргүй зээлдэгч гэсэн ангилалд орсон явж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН