Нүүр хуудасБусад40 орчим мянган тонн сайжруулсан түлш нөөцөлжээ

40 орчим мянган тонн сайжруулсан түлш нөөцөлжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт 200 мянган тонн сайжруулсан түлшийг 5-9 дүгээр саруудад нөөцлөх, агуулахын нөхцөл байдлын судалгааг хийх үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй агуулахад нийт 40 орчим мянган тонн сайжруулсан түлш нөөцөлжээ.

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Энэ зун бороо хур ихтэй байгаа учир сайжруулсан түлшний нөөцлөлтийг битүү агуулахад хийж байна. Дүүрэг бүрт 60 мянган тонн түлшийг нөөцлөх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд ажлын хэсэг байгууллагдаад ажиллаж байна. Ирэх сард 100 орчим мянган тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, нөөцлөх шаардлагатай байгаа” гэлээ.

“Наймдугаар сарын 1-нээс эхлэн дүүрэг бүрд “Түлшээ нөөцлөе” аяныг өрнүүлж ажиллана. Ингэхдээ иргэд одоогийн байдлаар ажиллаж буй 93 түлш борлуулах цэгээс нэг тонн түлш нөөцлөх боломжтой болох юм. Харин зорилтот бүлгийн иргэдэд 100-150 мянган төгрөгийн нэг тонн сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй олгох ажлыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар хамтран зохион байгуулна. Судалгаагаар 1660 гаруй айл өрхүүдэд сайжруулсан түлш олгоно” гэдгийг Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН