“Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэн Азийн Хөгжлийн Банкны олон улсын зөвлөх Ремир Мукумовтой уулзлаа. Тус уулзалтад “Төр, хувийн хэвшлийн төв” ТӨААТҮГ-ын болон “Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпораци” ХК-ийн холбогдох төлөөллүүд оролцов.

Ноён Ремир Мукунов нь Узбекистан, Бүгд Найрамдах Гүрж Улс зэрэг 18 улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийн 80 орчим төслийн зөвлөхөөр ажилласан туршлагатай юм. Тэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн, олон улсын банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгээр төсөл хэрэгжүүлэхэд олон улсын зөвлөхүүдтэй хамтарсан, түншлэлийн төсөлд улс төрийн дэмжлэг их байсан зэрэг нь дээрх улс орнуудад түншлэлийг амжилттай хэрэгжүүлэх хүчин зүйлс болсныг онцоллоо.

Уулзалтаар Улаанбаатар хотоос хэрэгжүүлж буй түншлэлийн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд бусад улс орнуудын сайн туршлагаас суралцах боломжийн талаар санал солилцсон юм.