“Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд төслийн байршил болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны баруун талын авто зогсоолд цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх станцыг суурилуулж, ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Цаашид уг төслийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэгч 50 ширхэг станцыг суурилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна





