2024 оны 6 дугаар сарын 1-ний Үндэсний статистикийн хорооны мэдээгээр энэ жил 8.3 мянган га-д төмс тариалсан бөгөөд энэ нь өмнөх жилийн мөн үеийн тариалсан талбайгаас 2.5 мянган га-аар буюу 23% -аар буурсан байна.
Энэ жилийн төмсний хаврын тариалалт, ургалтын байдал, цаг агаарын нөхцөлийн бодит болон цаашдын төлөвт үндэслэн төмсний ургацыг динамик–статистик загвараар урьдчилан тооцоолоход:
Ховд, Төв аймгийн тариалан бүхий нутгаар 100.0 – 115.0 ц/га;
Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариалангийн бүс нутгаар 120.0 ц/га–аас дээш ургац авах төлөвтэй байна.