Нүүр хуудасНийгэмУЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН урлагийн их наадам Дундговь аймгийн маань "Их газрын...

УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН урлагийн их наадам Дундговь аймгийн маань “Их газрын чулуу” байгалийн цогцолбор газарт өндөр үүдээ өргөлөө.

Үүх түүх, өв соёлын дуун шуранхайтай дутуу нь үгүй Дундговь нутагт Уяхан замбуу тивийн их наран үдэллээ.

Алаг замбуулингийн ариун дагшин болсон ижий говь, эртний их хот соёлын голомт Дундын говь, Их газрын уулнаа цогцолсон урлагийн наадам дэлхийн сонорыг мялаасан их цэнгэлийн чуулган боллоо.

Дөч гаруй мянган хүмүүн оролцож нэгэн их бахдалын дор омогшил дүүрэн наадсан уг чуулганд 3000 гаруй уртын дуучин морин хуурч, улс Монголын маань урлаг соёлын нэр нүүр болсон авьяас билигтэнүүд, соён гэгээрүүлэгчид, гадаад дотоодын жуулчид, Ижий говио гэх элэг сэтгэлтэнүүдийн хичээл зүтгэл хишиг буян дор ёслол төгөлдөр болсон.✍️“УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ыг 1000 гаруй хүн зохион байгуулахад оролцож, Дундговь аймгийн 15 сумаас 3000гаруй урлагийн авьяастан оролцлоо.

Урлагийн наадамд оролцогчдын аюулгүй байдлыг хангахад аймгийн цагдаа, онцгой байдал, хүчний байгууллагууд бүрэн бие бүрэлдэхүүнээр ажиллаа. 👏Мандалын гэгээ Хот тохижуулах газар, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар хамтран нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, засварын ажлуудыг хийжээ. Та бүхэндээ онцгойлон халуун талархал дэвшүүлье.

Наадам сайхан болохын хамаг хүнд ачааг үүрсэн Дундговь аймгийн засаг даргын тамгын газар, ард иргэд, албан байгууллагууд, хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд аймаг сумдын удирдлагууддаа талархъя.👏Хүндэтгэл өргөсөн бүх уран бүтээлчид авьяас билигтнүүддээ талархъя.Утга учир, уянга ярууслын эх орон болсон Ижий говьд маань “Уяхан замбуу тивийн наран” мөнхөд мандан гийх болтугай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН