Нүүр хуудасМэдээХар тэнгист живсэн Москва хөлгийн 17 далайчныг амь үрэгдсэн гэж шүүх үзжээ

Хар тэнгист живсэн Москва хөлгийн 17 далайчныг амь үрэгдсэн гэж шүүх үзжээ

Орост хүчин чадлаараа хоёрдугаарт ордог байсан тэнгисийн цэргийн “Москва” хөлөг өнгөрсөн дөрөвдүгээр сард Хар тэнгист живсэн. Энэ үеэр сураггүй алга болсон 17 далайчныг амь үрэгдсэн гэж Севастополийн Нахимовын шүүх үзжээ. Гэвч шүүхээс хөлгийн багийн гишүүдийн үхэл Украины дайнтай холбоогүй болохыг тогтоосон байна. 

Шүүхээс хэргийг хаалттай дэглэмд хэлэлцсэн бөгөөд хүн тус бүрийн хэрэг дээр нэг бүрчлэн ажиллажээ.

Хар тэнгисийн флотын Москва хөлөг Украины Змеиный арлаас зүүн зүгт дөрөвдүгээр сарын 13-нд дэлбэрэлтийн улмаас живсэн. Оросын Батлан хамгаалах яам 27 хүнийг сураггүй алга болсон, нэг далайчныг амиа алдсан гэж мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээллээр хөлөг онгоцонд 400-гаас цөөнгүй хүн байсан бөгөөд шуурхай албаны усан цэргүүд байсан аж. Шүүхээс гаргасан шийдвэрт далайчдыг дайнаас болж амь үрэгдсэн гэж үзээгүй байна. Оросын хуулийн дагуу хагас жилийн хугацаанд амь насанд аюултай нөхцөлд байхдаа алга болсон бол шүүх амиа алдсанд тооцно гэж заасан байдаг аж.

Эх сурвалж: ВВС 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН