“Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл”-ийн 2025 оны 02/2025 дугаар шийдвэрийн дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү өнөөдөр /2025.05.26/-нд барилгын салбарын мэргэжилтнүүдэд Мэргэшлийн зэрэг олгох гэрчилгээ, тэмдэг гардуулан өглөө.
