Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025.04.18-ны өдрийн 83 дугаар тушаалаар баталсан “Цамхагт краны аюулгүй байдлыг хангах аян”-ны хүрээнд Салбарын хяналтын газраас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, өргөх байгууламжийн оператор, инженер техникийн ажилчдад мэдлэг олгох сургалтын байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулаа.

Уулзалтаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлүүлэхээр санал нэгдэв.
Өргөх байгууламжийн мэргэжил олгогдсон оператор /кранчин/-ын нэгдсэн цахим санг үүсгэж ашиглах;
Өргөх байгууламжийн мэргэжлийн төрлөөр нь индексжүүлж, QR кодоор баталгаажуулах;

Өргөх байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалтын тестийн цахим санг үүсгэж ашиглах;
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай уулзалт зохион байгуулж өргөх байгууламжийн мэргэжил, нэршлийг дүрэмд нийцүүлж эцэслэх;
Өргөх байгууламжийн мэргэжил олгох сургалтын байгууллагуудын багшлах боловсон хүчинд анхаарах, багшлах эрхийн гэрчилгээ, стандарт тогтоох;
