Нүүр хуудасМэдээХБҮЗ: Ватиканы апостолын номын санд хадгалагдаж буй XIII-XIV зууны Монголын түүхэнд холбогдох...

ХБҮЗ: Ватиканы апостолын номын санд хадгалагдаж буй XIII-XIV зууны Монголын түүхэнд холбогдох нэн ховор 38 баримт бичгийн хуулбарыг Монголын тал хүлээн авчээ

Хүлээн авсан баримт бичгүүдэд Монголын Их хаан Гүюгээс Ромын Пап IV Инносентийд илгээсэн захидал, Ромын Пап IV Инносентийн 1245 онд Монголын Их хаанд илгээсэн захидлууд, Ромын Пап III Николайн 1278 онд Хубилай хаанд илгээсэн захидал, Ил хаант улсын Абага, Аргун хаад болон тэдний гэр бүлийн гишүүдтэй харилцсан захидал бичгүүд, Байжу ноёнд хаягласан болон түүнээс илгээсэн захидал, Монголын нутагт илгээсэн шашны элч төлөөлөгчдөд олгосон албан даалгавар, зөвшөөрөл зэрэг баримт бичиг багтаж буй.

Эдгээр нь Монголын эзэнт гүрний гадаад бодлого, дипломат харилцаа, төрийн эрх мэдэл, шашин, соёлын харилцаа болон XIII-XIV зууны Евразийн түүхийг анхдагч эх сурвалжид тулгуурлан судлахад нэн ач холбогдолтой, ховор эх сурвалж бичиг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН