Нүүр хуудасМэдээХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар тус яамны харьяа Дотоод хэргийн их сургуулийн захирлаар Очирхуягийн Зоригтыг томиллоо.

О.Зоригт нь ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Хуульч-Эрх зүйч мэргэжлээр, тус академийн 1 дүгээр факультетийг Цагдаагийн байгууллагын удирдлагын менежер-мэргэжилтэн, 3 дугаар факультетийг Дээд сургуулийн багш мэргэшлээр тус тус дүүргэж, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан, цагдаагийн хурандаа. Ажилласан байдлын хувьд:

1991-1995 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хэлтэст төлөөлөгч

1995-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын хэлтэст Ахлах байцаагч

2004-2005 онд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасагт Зохион байгуулагч

2005-2006 онд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх хэлтсийн дарга

2006-2008 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын дарга

2008 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга

2008-2009 онд Цагдаагийн академийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн Эрхлэгч

2011-2012 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны хэлтсийн дарга

2015-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн газарт Эрдэмтэн нарийн бичгийн дарга

2017-2018 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга

2018-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга

2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга

2020-2022 онд Дотоод хэргийн их сургуулийн Дэд захирал

2022-2023 онд Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал

2023 оноос ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Зөвлөхөөр тус тус ажилласан туршлагатай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН