Нүүр хуудасМэдээХЗДХЯ: Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан албан хаагчдад сургалт...

ХЗДХЯ: Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан албан хаагчдад сургалт оржээ

Тус яамны дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооноос хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах уулзалт, сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагааг салбар хорооны дэд дарга Г.Эрдэнэбулган нээж, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ажиллаж буй та бүхэн бол байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг хангах чухал үүрэг хүлээгчид юм. Энэ ч үүднээс уг асуудлыг хариуцсан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах, уялдаа холбоог бэхжүүлэх нь онцгой ач холбогдолтой тул өнөөдрийн энэхүү уулзалт, сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаар зөвхөн мэдлэг олгох төдийгүй тус салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгоход чухал алхам болно гэж харж байна. Энэ нь та бүхний цаашдын ажилд бодит дэмжлэг болж улмаар байгууллагынхаа хөгжлийг дараагийн түвшинд хүргэхэд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Эрүүл, аюулгүй ажлын байрыг бүрдүүлэх нь зөвхөн хуулийн шаардлага бус, ажилтан бүрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах хүний эрхийн асуудал гэдгийг бид хэзээд санах ёстой” гэдгийг онцлоод, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Тус сургалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Сургалт хариуцсан мэргэжилтэн Х.Дарьсүрэн “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”, Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, доктор профессор П.Энхтайван “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал,цаашдын чиг хандлага”, Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн багш, дэд хурандаа Н.Отгонбаяр “Байгууллагын галын аюулгүй байдал-Хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдвийн хүрээнд холбогдох танилцуулга, мэдээллийг өглөө.

Сургалтад хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан нийт 20 орчим албан хаагч хамрагдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН