Нүүр хуудасМэдээХиймэл оюун ухааны тусламжтайгаар тусгай хэрэгцээт иргэд төрийн үйлчилгээг авах бололцоо бүрдэнэ

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар тусгай хэрэгцээт иргэд төрийн үйлчилгээг авах бололцоо бүрдэнэ

Улаанбаатарыг дижитал хот болгох төслийн хүрээнд үндэсний технологийн 70 гаруй компанитай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэв. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд хэрэгжих төслийн талаар мэдээлж, анхны дижитал иргэн “Egune”-г танилцуулсан юм.

Энэ талаар “Хиймэл оюун ухаанд суурилснаар тусгай хэрэгцээт иргэддээ туслалцаа дэмжлэг үзүүлэх боломжтой болно. Нийслэлийн нэгдсэн төв болон нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан виртуал иргэний тусламжтайгаар иргэд үйлчилгээ авах бололцоо бүрдэж байна” гэдгийг тэрбээр хэллээ”Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 11,000 орчим харааны бэрхшээлтэй иргэн байгаагийн 6,000 нь насанд хүрсэн буюу хөдөлмөрийн насны иргэн байна. Харааны бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээтэй иргэдийг төрийн үйлчилгээ цахимаар авах боломжийг технологийн шийдлээр бий болголоо” гэдгийг дижитал иргэн Egune хэлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН