0 C
Ulaanbaatar
Баа, 07 5 сар 2021 03:20:12
Нүүр хуудас Мэдээ Хичээлийн шинэ жилийн нээлт хугацаандаа болно

Хичээлийн шинэ жилийн нээлт хугацаандаа болно

Нийт иргэдийн анхааралд байсан сургууль, цэцэрлэгийн асуудлыг өнөөдөр Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэлээ. Тодруулбал, 14:00 цагаас УОК хуралдаж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын нэгнээс, их, дээд сургууль, коллежийн хичээлийг есдүгээр сарын 14-нд эхлүүлэх шийдвэр гаргасан байна. УОК-ын хуралдаан дууссаны дараа удахгүй энэ асуудлаар мэдээлэл  өгөх юм. Шадар сайдын зүгээс сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүрэн хангахыг сануулсан бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-т хичээлийн шинэ жилийг ирэх есдүгээр сарын 1-ээс эхлүүлэх чиглэл өгөөд байсан юм. Үүний дагуу эрүүл мэндийн байгууллага ч хичээлийн шинэ жил эхлэх бэлтгэлийг ханган ажиллахаар болсон. Гэхдээ хамгийн сүүлд хийсэн эрсдлийн үнэлгээгээр дотоодод шинэ коронавирусийн халдвар тархах магадлал маш өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллагууд коронавирус тархах өндөр магадлалтай хугацааг ирэх 10 дугаар сар гэж тооцоолж байсан ч хичээлийн шинэ жилийг хугацаанд нь эхлүүлэх нь зөв гэж үзжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН