Нүүр хуудасМэдээХНХЯ: АСРАМЖ ХАЛАМЖИЙН ДЭЛХИЙН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРНҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ХНХЯ: АСРАМЖ ХАЛАМЖИЙН ДЭЛХИЙН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРНҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөллүүд Асрамж халамжийн дэлхийн холбоотой хамтын ажиллагаа өрнүүлэх чиглэлээр цахим уулзалт хийлээ. Асрамж халамжийн дэлхийн холбоо нь Мексикийн Эмэгтэйчүүдийн Үндэсний Хүрээлэн болон НҮБ-Эмэгтэйчүүдийн байгууллага хамтран 2021 онд зохион байгуулсан “Үе хоорондын тэгш байдлын форум”-ын хүрээнд бий болсон 150 гаруй гишүүнчлэлтэй дэлхийн олон талт санаачилга юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, бага насны хүүхдээ гэртээ асардаг иргэд, ялангуяа эмэгтэйчүүд нийгмийн хамгаалалд хамрагдаж чадахгүй байх, ядууралд өртөх нь дэлхий нийтээр түгээмэл байна. Хүн асрах, гэр орны ажилд эрэгтэйчүүд, хөвгүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд, охид зонхилон ажиллаж, гурав дахин их цаг зарцуулдаг байна. Дэлхий даяар эмэгтэйчүүд, охидын хэт ачаалал нь тэдний амьдралын боломж, эдийн засаг, нийгмийн хөгжилд ноцтой саад учруулж байна. Тус холбоо нь жендэрийн тэгш бус байдлын нийгэмд үзүүлэх үр дагаврыг арилгахын төлөө ажилладаг юм.

Асрамж халамжийн дэлхийн холбооноос Монгол Улсыг дээрх чиглэлээр нийгмийн хамгааллын олон хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладгийг онцлоод холбоонд нэгдэн хамтран ажиллахыг урилаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН