Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, салбар дундын хамтын ажиллагааг орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх, үнэлгээ, дүгнэлт өгөх чиг үүрэг бүхий “орон нутгийн зөвлөл”-үүд бүх шатны Засаг даргын дэргэд байгуулагдан ажиллаж байна.
![](https://mand.mn/wp-content/uploads/2024/05/image-24.png)
Тус зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах үндэсний сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран 2024 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.
![](https://mand.mn/wp-content/uploads/2024/05/image-25.png)
Сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн гэр бүл, хүүхдийн, боловсролын, эрүүл мэндийн асуудал хариуцсан албан хаагчид 16 цагийн сургалт, хэлэлцүүлэгт хамрагдав.
![](https://mand.mn/wp-content/uploads/2024/05/image-26.png)