Нүүр хуудасМэдээХНХЯ: “ДЭМ ДЭМЭНДЭЭ” ТӨСӨЛ ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦЛЭЭ

ХНХЯ: “ДЭМ ДЭМЭНДЭЭ” ТӨСӨЛ ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦЛЭЭ

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо (МЭХДХ)-ноос эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, тэдгээрийн хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах зорилгоор “Дэм дэмэндээ “төслийг гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулж дууслаа.

Төсөлд хамрагдсан эмэгтэйчүүд оролцсон уулзалтыг 2023 оны 12 дугаар сарын 4-нд зохион байгуулж, ХНХЯ, Нийслэлийн хөдөлмөр халамжийн газар, 9 дүүргийн хөдөлмөр халамжийн, үйлчилгээний хэлтэс мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн төлөөллийг хамруулж,эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг охид, эмэгтэйчүүдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрхэн сайжруулах талаар санал бодлоо хэлэлцлээ.

Уулзалтын үеэр ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Дамбий “Нийгмийн ажиллах хүчнээс гадуур гэгддэг хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсээ асран гэртээ суудаг эмэгтэйчүүд, оюутан залуус, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь нь зайлшгүй чухал байгааг мөн зорилгын хүрээнд хөтөлбөр боловсруулж, хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсгүүд байгуулагдаж байгааг” онцлон дурдлаа.

МЭХДХ-ны тэргүүн Ш.Ариунаа оролцогчдод хандан БНСУ-н хөдөлмөр, халамжийн бодлого, бүтэц зохион байгуулалтын талаар сайн туршлага, мэдээлэл хуваалцав.

Уулзалтын дүнд “Дэм дэмэндээ III “хөтөлбөрийн оролцогч эмэгтэйчүүдийн саналыг тусгасан урт, богино хугацааны төлөвлөлтөд хэрэгжүүлэх ажлаа дүгнэн хэлэлцлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН