Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хурлыг төрийн нарийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн удирдаж, 2023 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тус дэд зөвлөлөөс Бизнес эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, журмын өөрчлөлтийг түргэн шуурхай хийх, харьяа байгууллагуудын дэд бүтэц болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ. Журамд өөрчлөлт орсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах боломж бүрдэнэ.
Зээл авахад барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа аж ахуй нэгжүүд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан баталгаа гаргаад санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломжтой.
Төрийн бус байгууллагын төлөөлүүдээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэлийг дэмжиж, Олон Улсын үзэсгэлэн худалдаанд оролцуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй гэрээ байгуулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар уялдаатай ажиллаж, дэд хөтөлбөр боловсруулах саналыг тавьсан юм.