Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын үйлчилгээг үзүүлэхэд олон талын оролцоо, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах зорилготой “Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хороо”-г төр, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн С/28 дугаар тушаалаар шинэчлэн байгуулсан.
Энэхүү техникийн хороо нь “Гэр бүлд үзүүлэх нийгмийн ажил, үйлчилгээний стандарт”-ын төслийг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжлээ.
Гэр бүлд үзүүлэх нийгмийн ажил, үйлчилгээний стандарт батлагдсанаар:
− гэр бүл, гэр бүлийн гишүүдэд үзүүлэх нийгмийн ажил, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага тодорхойлогдож,
− нийгмийн ажил, үйлчилгээг гэр бүлийн хэлбэр, хэрэгцээнд тулгуурлан үзүүлэх,
− нийгмийн ажил, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжрах,
− үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн хүний нөөцийн гүйцэтгэх үйл ажиллагаа нь тодорхой болох,
− төр, төрийн бус, хувийн хэвшил, олон салбар хамтын ажиллагааны орчин бүрдэх,
− гэр бүлд үзүүлэх нийгмийн ажил, үйлчилгээг эрүүл ахуйн шаардлага хангасан, үйлчлүүлэгчид таатай нөхцөлд явуулах нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтой болно.