Нүүр хуудасМэдээХНХЯ: ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН...

ХНХЯ: ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН АЛБАН ДААЛГАВАР

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цахимаар хичээллүүлж, 12 дугаар сарын 29-ний өдрөөс сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах АЛБАН ДААЛГАВАР-ыг хүргүүлж байна.

Аймаг нийслэлийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нарт:

Байгаль, цаг агаарын болон өвөлжилтийн хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах, томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан өвөлжилтийн бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу, алслагдсан сум, багийн иргэдийг аюулгүй байдлыг хангаж онцгой нөхцөлд байгаа өрхөд дэмжлэг үзүүлэх;

Сургууль, хичээлийн үйл ажиллагааг цахимд шилжүүлсэн, сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсгийг мөрдүүлж, эцэг эхчүүдийг хүүхэд, гэр бүлдээ цаг гаргаж, цахимаар ажиллах нөхцөлөөр хангах;

Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл байдал тулгарсан үед авах арга хэмжээний заавар, зөвлөмжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах;

Цаг агаарын аюулт нөхцөл байдлыг харгалзан дотуур байрнаас гэр бүлдээ амрахаар явж буй сурагчдыг харгалзах хүнтэй явуулж, аюулгүй байдлыг хангах;

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын багаар дамжуулж, суралцагчдын аюулгүй байдал, эрсдэлийг тандах судалгааг зохион байгуулж, эрсдэлтэй хүүхдийн мэдээллийг сум, хорооны хамтарсан багт шуурхай мэдээлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

Эцэг эх, асран хамгаалагчгүй гэртээ үлдсэн хүүхдийг илрүүлэх, хяналт тавих ажлыг Ерөнхий боловсролын сургуулийн Хүүхэд хамгааллын баг, Хүүхэд хамгаалагч, ахмад ажилтан, олон нийтийн цагдаа, хэсгийн ахлагч, хөрш, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотой зохион байгуулж, хамгаалал шаардлагатай хүүхдүүдийг илрүүлж, шуурхай тусламж үйлчилгээнд холбон зуучлах нөхцөлийг бүрдүүлж Сум, хорооны Хамтарсан багт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах;

Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, эцэг эхийн хяналтыг нэмэгдүүлэх талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хамгаалал шаардлагатай хүүхдийг Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвд харьяалал харгалзахгүй авч, шуурхай тусламж, үйлчилгээг үзүүлэх;

Төрийн өмчийн харьяаны амралтын газар, сувилал, өвлийн улиралд хүүхэд хүлээн авах боломжтой зуслан болон аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлж, хүүхэд, гэр бүлийн хамт үйлчлэх боломжоор хангаж ажиллуулах;

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгаа гаргаж, нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх;

Хүүхдийг орчны болон ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хамтдаа шалгая, хамгаалъя” уриан дор нөлөөллийн аяныг өрнүүлж орчны үнэлгээ хийж эрсдэлийг бууруулах.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт:

Хүүхэд хамгааллын үйлчилгээний зураглал, түргэвчилсэн үнэлгээний маягтыг батлан, салбар дундын мэргэжлийн ангийг арга зүйгээр ханган ажиллах;

Бага насны хүүхдийг ахуйн осол гэмтэл зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, гэрийн дотно болон гадна орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж, шторк, нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх;

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг мэдээллээр хангах шторк нэвтрүүлэг хийх;

Эрх нь зөрчигдсөн хүүхдэд үйлчилгээ, тусламж дэмжлэг үзүүлэх бэлэн байдлыг ханган ажиллах;

Асрамж, халамжийн төвүүдийн хүүхдийг онцгойлон анхаарч, бага насны хүүхдийн цагийг үр дүнтэй, бүтээлтэй өнгөрүүлэх, цахимаар явуулж байгаа сургалтын чанарт анхаарал хандуулах;

Хүүхдийг дэлгэцийн донтолт, цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн ажил зохион байгуулж олон нийтэд хүргэх

Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын өвлийн ээлжид хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн хүүхдийг амраах боломжийг бүрдүүлж ажиллах.

Бүх шатны төрийн байгууллагад:

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг”, “Байгууллагад эцэг эхийн зөвлөл байгуулах зөвлөмж”-ийн дагуу ажилтнуудад мэдээлэл өгч, орчны аюулгүй байдлыг ханган, гадаад, дотоод орчны эрсдэлийг арилгах арга хэмжээг байгууллагын хэмжээнд зохион байгуулах;

Албан хаагчдадаа хүүхдээ хараа хяналтгүй орхих, эрсдэлт нөхцөлд өртүүлэхээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, байгууллагын хүүхэд хамгааллын бодлого, хөдөлмөрийн дотоод журмын дагуу холбогдох арга хэмжээг авч асуудлыг шийдвэрлэх;

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа цахим болгосонтой холбогдуулах бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх;

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу ажилтны ажил, амралтын цагийг зохицуулж, хөдөлмөрийн харилцааны уян хатан нөхцөл хэрэглэх;

Байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр бага насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчийг гэрээс нь цахимаар ажиллуулах эсхүл ажлын цагийг уян хатан зохицуулах;

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилтан албан хаагчдыг онцгой анхаарч цахимаар ажиллуулах;

Оройн цагаар шинэ жилийн арга хэмжээнд насанд хүрээгүй хүүхэд оролцуулахыг хориглож, аюулгүй байдлыг хангах;

Байгууллагын дэргэдэх хүүхдийн өрөөний аюулгүй байдал, үйл ажиллагааг хангах, мөн халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлж, халдвар, хамгааллын дэглэм барьж, хүүхдэд эрсдэлгүй ая тухтай байх орчин нөхцөлийг бүрдүүлэх.

Нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дараах чиглэлээр уриалж байна.

Байгууллагын “Эцэг, эхийн зөвлөл”-өөр дамжуулан хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах зөв дадал хэвшил тогтоох талаар мэдээлэл өгч, арга зүйгээр хангах;

Бага насны хүүхдээ харах хүнгүй гэртээ үлдээж буй ажилтан, албан хаагчид асуудлаа удирдах албан тушаалтандаа мэдээлж холбогдох зохицуулалтыг хийж хүүхдийг эрсдэлээс хамгаалах;

Эцэг эхийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүүхдээ өөрсдийн хараа хяналтад байлгах, аливаа болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар албан хаагчдад мэдээлэл тогтмол хүргэх;

Байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр бага насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчийг гэрээс нь цахимаар, зайнаас, цагаар ажиллуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу ажилтны ажил, амралтын цагийг зохицуулж, хөдөлмөрийн харилцааны уян хатан нөхцөлийг хангах.

Хэвлэл мэдээллийн байгууллагад дараах чиглэлээр уриалж байна.

Бага насны хүүхдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэд олон нийтэд шуурхай хүргэж хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулсан хялбаршуулсан байдлаар мэдээлэл түгээх;

Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, контент бэлтгэж нэвтрүүлэх.

Энэхүү албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллаж тайлагнахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн тайлагнахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт үүрэг болгож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН