Нүүр хуудасМэдээХНХЯ: Хүүхэд хамгааллын тухай хуулийг даган гарах зарим журмын төсөлд санал гарлаа

ХНХЯ: Хүүхэд хамгааллын тухай хуулийг даган гарах зарим журмын төсөлд санал гарлаа

УИХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хүүхэд хамгааллын тухай хууль нь 7 бүлэг, 50 гаруй зүйл, заалттайгаар батлагдсан ба 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Тус хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг даган 37 дүрэм, журам, стандарт, аргачлал, нормативыг боловсруулж, батлах юм.

ХНХЯ, БШУЯ хамтран уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмын төсөл, Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмын төслийг танилцуулж, оролцогчдын саналыг авлаа.

Уулзалт хэлэлцүүлэгт ХНХЯ, БШУЯ, Боловсролын ерөнхий газар, хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн мэргэжилтнүүд, хорооны Хамтарсан багийн төлөөлөл, ТББ, ОУБ, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид нийт 50 гаруй хүн оролцож, саналаа өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН