Нүүр хуудасМэдээХНХЯ: Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-ын чуулганы 2024 оны...

ХНХЯ: Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-ын чуулганы 2024 оны 01-р сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа

Хууль 9-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах нөлөөллийн ажлыг аймагт зохион байгуулж, төрийн албан хаагчид болон иргэд, олон нийтэд нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч, хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар орон нутагт Хүүхэд хамгааллын тухай хууль, хамт баталсан бусад хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хангагдаж, талуудын оролцоо, хамтын ажиллагаа сайжирч, хуулийн хэрэгжилтэд эерэг өөрчлөлт үзүүлж, төрийн албан хаагчид болон иргэд олон нийтийн шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдлэг, ойлголт сайжрах юм.

Та бүхэн хуулийн шинэчилсэн найрууллагатай танилцаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН