Шинэчлэн батлагдсан нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм”-ийг Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар, “Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журам”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/177, А/433 дугаар, “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь, хугацаа”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны А/152, А/388 дугаар, “Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалт”-ыг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар хамтарсан тушаалаар тус тус баталсан.
Баталсан дүрэм, журам, жагсаалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисстой хамтран Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүдэд мэдээлэл өглөө.